Монголд амьдардаг Украины иргэд хоёр өдөр тайван жагсаал зохион байгууллах зөвшөөрлийг Засгийн газраас авчээ. Тодруулбал, тэдний жагсаал өнөөдөр 12:00 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, УИД-ийн өмнө байрлах "Beatles"-ийн хөшөөний хажууд болох бол дараа өдрийнх нь маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд 12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрын хажууд болох юм байна.