Алтан тариа компани "Дайныг эсэргүүцэж" өөрийн компанийн байшин дээрээ "Украины туг"-ийг байршуулжээ. Энэ талаар тус компанийн захирал Д.Цэнгүүн "Путин түрэмгий дайнаа зогсоо! Украины олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй. Оросын олон сая жирийн иргэд хохирох ёсгүй. Монгол улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн" гэж жиргэсэн байна.
Тэгвэл СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус байранд ирж "Украины тугаа буулга" гэж шаардлага тавьжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 утсанд “Алтан тариа үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл 12:27 цагт ирсний дагуу СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж тодруулан ажилласан байна.