Коронавируст халдвар (Ковид-19) -тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны А/16 дугаар тушаал батлагдсан. Энэ тушаалын дагуу нийслэлд коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр ор дэлгэх эрүүл мэндийн байгууллагуудын орны тоог баталсан. Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсэг өчигдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тус төв нь 545 ортой үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Өчигдрийн байдлаар нэн хүнд 5, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13 хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн ковид болон омиркон хувилбараар өвчилсөн иргэд байна.Мөн ажлын хэсэг Хан Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2-д ажиллалаа. Тус төв нь ковид эмчлэх 1000 ортой. Өчигдрийн байдлаар нэн хүнд 2, хүндэвтэр болон хөнгөн 1072 өвчтөн байгаа бол эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1207 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Ажлын хэсгийнхний нийтлэг дүгнэлтээр, Ковид-19 болон омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна