Баянгол, Багануур дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдсан 2 этгээдийг өчигдөр олж тогтоожээ. Цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны уржигдөр шөнө үүрэг гүйцэтгэж, байхдаа тэдгээр эрэн сурвалжлагдаж байсан 2 хүнийг олж тогтоосон гэнэ. Мөн өдөр нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаар зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 22 зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс гадна зөрчил гаргасан, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 6 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр асран хамгаалагчид хүлээлгэж өгчээ. Түргэн тусламжийн 103 төв 7 хүнийг мөн хүлээлгэн өгчээ. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч өдөртөө -22, шөнөдөө -30 дээш хүйтэрч байгаа. Тиймээс шинэ жил тэмдэглэх нэрээр иргэд архидан согтуурч, хөлдөж осгох улмаар амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэл үүсэж байгааг цагдаагийнхан анхааруулж байна. Ташрамд дурдахад сүүлийн 3 жилд 106 хүн согтуугаар осгож үхжээ.