Ливийн удирдагч М.Каддафийн төлөөлөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч Жеффри Фелтман тэргүүтэй дипломатчидтай уулзсан тухай “Ройтерс” дамжуулав. Ливийн босогчдын байгуулсан Шилжилтийн үндэсний зөвлөлийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө энэ сарын 15-нд мэдэгдсэн АНУ-ын тал М.Каддафи албан тушаалаасаа огцорч, эрх мэдлээ шилжүүлэн өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тунист болсон эл уулзалтын үеэр Америкийн дипломатчид “Ливийн зөрчлийг шийдэх ганц зам бол М.Каддафи огцрох явдал” хэмээн мэдэгдсэн байна. Харин М.Каддафийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах арга замыг уг уулзалтын үеэр хэлэлцсэн гэнэ. Дашрамд хэлэхэд, М.Каддафийн хүү Саифа альИслам Алжирийн “El Khabar” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид Франц, Туркийн эрх баригчидтай уулзахыг хү сэж байна” хэмээн дурдсан аж.