Японы өмнөд хэсгийг дайран өнгөрч болзошгүй “Ма-он” хар салхины улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Одоогоор Кагошима, Миязаки мужид оршин суугчдыг нүүлгэж байгаа бөгөөд Хоншю, Сикоку аралд үер, хөрсний гулгалт болж магадгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулжээ.
Түүнчлэн тус улсын нислэгийн компаниуд Осака, Кагошима хот руу нислэгийг цуцалсан байна.