Хүний эрхийг хамгаалах олон улсын “Human Rights Watch” байгууллагынхан Филиппиний сөрөг хүчний намын гишүүдийн эрх зөрчигдөж байна хэмээн мэдэгдэв.
Одоогийн байдлаар эрх баригчдыг эсэргүүцсэн долоон хүний амийг тус улсын цэргүүд хөнөөсөн гэж тэд үзэж байгаа аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч Бенигно Акиногийн явуулж буй бодлогыг шүүмжилсэн сэтгүүлчид сураггүй алга болсон гэнэ. Филиппиний цагдаагийн байгууллага энэ мэдээллийг няцааж, чөлөөт сэтгүүлчид болон сөрөг хүчнийхэн коммунистуудын гарт амиа алдсан хэмээн мэдэгджээ.