Өнгөрсөн улиралд шингэн кристалл дэлгэцийн (LCD) борлуулалт багассан тул БНСУ-ын “Samsung Electronics” компанийн ашиг 26 хувиар буурах тооцоог тус компани гаргажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаанаасаа 5.01 их наяд вон халаасалж байсан тус компанийн энэ оны хоёрдугаар улирлын ашиг 3.7 их наяд вон болж буурна хэмээн тооцоолж буй аж. “Samsung” корпораци ашгаа 26 хувиар буурна гэж тооцоолсон ч үүнээс ч илүү буурах магадлалтай. Түүгээр ч зогсохгүй энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг олон компанийн ашиг огцом доошлох болно” хэмээн “Shinhan Investment” корпорацийн захирал Ким Ён Чан BBC-д мэдээлжээ.