Мексикийн Чичен-Ицагаас эртний майяачуудын цогцос олсон тухай “National geographic” мэдээлэв. Эдгээр цогцосын хоёр нь хүүхдийнх байсан бөгөөд илд, сувдан гоёл болон чулуун багаж зэвсэг хамт байжээ. Судлаачдын тогтоосноор энэ нь МЭӨ 850-1250 оны үед хамаарах юм байна.
Булш судлаач Гуллермо Андагийн хэлж буйгаар энэ нь эртний майяачуудын тухай таамгуудыг батлах чухал олдвор аж. Түүнчлэн дээрх цогцосын хамт майяачуудын борооны бурхан Чакийн баримал олдсон бөгөөд МезоАмерикийн үед хамаарах бичгийн дурсгал байсан нь эрдэмтдийн сонирхлыг татаж буй юм.