Онгоцоо газардуулж буй нисгэгчийн нүд рүү лазерын гэрэл тусгадаг моод өсвөр насныхны дунд дэлгэрчээ. Онгоцон дотор байгаа хэдэн зуун зорчигчийн амийг эрсдэлд оруулдаг энэ “зугаа” дэлхийн томоохон улсуудад газар аваад байгаа аж. Тухайлбал ОХУ-д гэхэд л энэ жил 56 ийм тохиолдол гарсан байна. Нисгэгч ажил үүргээ гүйцэтгэхэд саад болсон этгээдүүдийг террористийн хэмжээнд авч үзэхээр болжээ. Орост лазерын гэрэл тусгасан өсвөр насны залууг саатуулаад байна. Тэрбээр 20 хүртэлх жилийн ял сонсож магадгүй байгаа ажээ. АНУ-д иймэрхүү хэрэг хийсэн хүнд хамгийн багадаа 11 мянган долларын торгууль тавьдаг. Европын зарим оронд урьдчилан сэргийлэх зорилгоор лазерын худалдааг бүрмөсөн зогсоогоод буй.
Б.Номинтүшиг