Венесуэлийн Ерөнхий лөгч Уго Чавес энэ сарын 4-нд Кубээс эх орондоо ирж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр төрийн ордныхоо тагтнаас ард иргэддээ хандаж, туг барин далласан бөгөөд цугласан олонтой хамт төрийн дууллаа дуулсан байна. Уго Чавес амьдралын төлөөх тэмцэлд ялалт байгуулахаа амлаад Венесуэлийн тусгаар тогтнолын 200 жилийн ойн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ 30 минут орчим үргэлжилсэн яриандаа тэрбээр дурд сан аж. “Ерөнхийл өгчийнхөө биеийн байдлыг харахаар очсон иргэдийн тоо хэдэн мянгад хүрсэн байв” гэж AP мэдээллээ. Уго Чавес ард иргэддээ талархаж буйгаа илэрхийлэн, тэдний дэмжлэгийг хамгийн сайн эм хэмээв.