Мексикийн цагдаа нар хар тамхины наймаа эрхэлдэг “Зетас” мафийн толгойлогч Хесус Энрике Рехон Агиларыг баривчилсан тухай AFR мэдээлэв. Одоогоос хоёр жилийн өмнө АНУ Рехон Агиларыг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд түүний талаар мэдээлэл өгсөн буюу барьсан хүнд таван сая ам.доллар өгөхөө мэдэгдсэн билээ.
“Зетас” бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр хил дамнуулан хар тамхи наймаалсан, хүний амь хөнөөсөн, авлига өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнээс гадна энэ оны хоёрдугаар сард үл таних этгээдүүдэд буудуулан амь үрэгдсэн АНУ-ын Гаалийн албаны ажилтан Хайме Сапат болон Виктор Адилл нарын үхэлд Рехон Агиларыг буруутай хэмээн сэжиглэж байгаа гэнэ.
Х.ОД