Тайландад удаан хугацаагаар үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдалд цэг тавих найдлага төрүүлсэн Парламентын сонгууль болов. Тус улсын Төлөөлөгчдийн танхимын 500 суудлын төлөө 40 намаас нэр дэвшсэн 3832 хүн өрсөлджээ. 2006 оны есдүгээр сарын 19-нд болсон төрийн эргэлтийн үеэр огцорсон Ерөнхий сайд Таксин Чинаватын эмэгтэй дүү Йинглак Чинават Засгийн газрын тэргүүнд нэр дэвшсэн байна. Энэ сонгуульд улс төрийн олон хүчин өрсөлдсөн ч Ардчилсан намынхан ард түмний дунд илүү нэр хүндтэй байна хэмээн ажиглагчид онцолж буй. Сонгуулийн дүн маргааш гарна.