ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Канын тухайд АНУ-ын Нью-Йорк хотын “Sofitel” зочид буудлын үйлчлэгч прокурорынханд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогджээ. “The New York Times” сонинд мэдээлснээр хохирогч гэгдэж буй энэ бүсгүй өмнө нь ч удаа дараа бэлгийн дарамтад орж байсан гэх яриаг гагадаг байж. Мөрдөн байцаалтын явцад бүсгүйн ярьсан нь худлаа байсныг тогтоосон төдийгүй тэрбээр хар тамхины наймаа эрхэлж, мөнгө угаадаг хүмүүстэй холбоотой байсан гэх таамаглал дэвшүүлсэн аж. Доминик СтроссКаныг баривчлахын өмнөх өдөр тэрбээр өндөр албан тушаалтнаас мөнгө “салгах” арга байна гэж утсаар хэн нэгэнтэй ярьсан байна. Энэ бүхэн нь ОУВС-гийн тэргүүн асанд эерэгээр нөлөөлж магадгүй хэмээн ажиглагчид үзжээ.