“Samsung Electronics” компани “Apple” корпорацийн бүтээгдэхүүнийг АНУ-д худалдахыг хориглуулахаар АНУ-ын олон улсын худалдааны комисст ханд жээ. БНСУ-ын компани өрсөлдөгчийнхөө iPhone, iPad болон iPod загварыг АНУ руу импортолж, борлуулахыг зогсоох хүсэлтэй байгаа аж.
Дээрх компаниуд загвар, технологи хулгайлсан хэмээн бие биенээ буруутгаж буй аж. iPhone болон iPad загвар худалдаанд гарсан даруйдаа амжилтад хүрсэн нь ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрсөлдөгч компаниудын тоог ихээхэн нэмэгдүүлсэн гэж BBC тодотгожээ.