Европын холбооны төсвийг таван хувиар нэмэгдүүлэх саналыг Европын комиссоос гаргажээ. Тус холбооны гишүүн зарим орон төсвийг царцаахыг уриалж буй ч Европын комисс 2014-2020 онд төсвийн хэмжээг тэлэх саналтай буй аж.
Уг саналыг танилцуулснаас хэдэн цагийн дараа Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уг төслийг “бодит бус” хэмээжээ.
Европын холбооны төсвийг долоон жил тутамд нэг удаа хэлэлцдэг бөгөөд комиссын төлөвлөгөөгөөр 2014-2020 оны санхүүгийн жилийн төсвийг нэг их наяд еврод хүргэхээр зорьж буй юм. Эл төлөвлөгөөгөөр 376 тэрбум орчим еврог Европын холбооны буурай хөгжилтэй бүс нутагт зарцуулах бол 372 тэрбумыг нь Европын тариаланчдыг дэмжихэд зориулах
аж.