Олон улсын валютын сан АНУ-ын эдийн засаг удаан сэргэж байна хэмээгээд тус улсын эдийн засаг хэврэг байгааг шүүмжилжээ. Тус сангийн таамаглаж буйгаар АНУ-ын эдийн засаг энэ онд 2.5 хувь, ирэх онд 2.7 хувиар өснө хэмээсэн нь Холбооны нөөцийн сангийн тооцоолсон үзүүлэлтээс бага тоо юм.
Өнгөрсөн онд 1.29 их наяд ам.долларын төсвийн алдагдалд орж байсан бол энэ онд төсвийн зардал орлогоосоо 1.4 их наяд ам.доллараар давж, 2009 оны түүхэн дээд төвшинд ойртохыг ОУВС анхааруулжээ.