“Wall Street”-ийн хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs”эдийн засгийн шалтгаанаар 230 ажилтнаа халах болсноо НьюЙоркийн Хөдөлмөрийн газарт мэдэгджээ. Тус компани ирэх есдүгээр сарын сүүлчээс эхлээд 2012 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл дээрх тооны ажилтнаа халах бөгөөд энэ нь дэлхий дээрх 35400 ажилтных нь дөнгөж нэг хувийг бүрдүүлж буй аж.
Халах ажилчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэд танилцуулаагүй боловч ажлын гүйцэтгэл муутай хүмүүсийг ажилгүй болгохоор төлөвлөж буйг “Wall Street Journal”-д тэмдэглэжээ. Түүнчлэн АНУ-аас ажилчдыг дахин халах тухай эх сурвалж мэдээлжээ. Учир нь тус банк Сингапур, Бразил, БНЭУ дахь салбараа өргөжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.