Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг гэмт хэрэгт буруутгаж, шүүх гэж байгааг эсэргүүцсэн хүмүүс Каирт үймээн дэгдээсэн тухай “Ройтерс” мэдээлсэн билээ. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн эл үймээний улмаас 1000 гаруй хүн бэртэж, гэмтсэн бөгөөд тэдний дотор цагдаагийн ажилтнууд байгаа аж.
Тахрирын хувьсгалаар Ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэмийг унагасан египетчүүд шинэ Засгийн газрын бодлогыг шүүмжлэх нь ихэссэн хэмээн ажиглагчид онцолжээ. Үүний зэрэгцээ тус улсын эрх баригч Цэргийн дээд зөвлөл “Каирт дэгдсэн үймээн намжих хандлагатай байна” хэмээн мэдэгдэв.
“Хосни Мубаракийг шүүхийг эсэргүүцэж жагссан хүмүүс рүү цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, бороохой хэрэглэн дайрсан нь олны дургүйцлийг төрүүлж, үймээн дэгдэхэд хүргэлээ” гэж “АльЖазира” мэдээлсэн байна.