Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 950 хүн коронавирусээр өвчилжээ. Үүний 644 нь нийслэлд, 303 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Мөн хугацаанд 11 хүн эл өвчний улмаас нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1767 болоод байна.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 11 723 хүн байгаагаас 2 106 нь хүүхэд, 532 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 30 мянга 237 хүн байна.