Урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд болох “Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэн дэлгэх нь. Тодруулбал, XVII зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болсон “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” бүтээлүүдийг чуулбар байдлаар анх удаа толилуулах болжээ. Уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь үзэх ховорхон боломж олгож буй юм. Түүх, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалыг агуулсан дахин давтагдашгүй сод бүтээлүүдийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын 11 хүртэл үзээрэй.
Бэлтгэсэн А.Тайшир