“Channel11” суваг, Монголын маркетинг менежментийн хүрээлэн хамтран зохион байгуулсан “Ярууслын чуулган” яруу найргийн наадмын шилдгүүдийг өчигдөр тодрууллаа. Тус наадамд 221 яруу найрагч шүлгээ сойсноос эхний шатны шалгаруулалтаас 50 нь тунаж, улмаар сүүлчийн шатанд Ардын уран зохиолч Д.Урианхай, найрагч Л.Торой, Т.Баянсан, С.Эрдэнэбат, Б.Баттулга, Б.Энхжаргал, М.Амархүү, С.Чулуун, Г.Барсболд нар шалгарчээ. Наадамд Д.Урианхай тэргүүлж, М.Амархүү, Г.Барсболд нар удаалж, Б.Баттулга, Т.Баянсан нар тусгай байрт шалгарсан байна.
Ташрамд дурдахад, “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд Монгол, Өвөр Монгол, АНУ, БНСУ, Японы найрагчид оролцсон бөгөөд цаашид уламжлал болгох гэнэ.
Бэлтгэсэн А.Хангай