Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцох тухай яриа гарч байсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдлээ. Албаа өгсөн хүн нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар аж. Түүнийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байсан юм.
Өмнө нь гарсан мэдээллээр ХНХЯ, ХЗДХЯ, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж байсан билээ.