Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 1501 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 751, орон нутагт 749 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 311376 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 14 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 20816 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:
- хөнгөн 13428
- хүндэвтэр 6501
- хүнд 2126
- нэн хүнд 374 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 59045 хүн байгаа аж. Мөн 6239 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.