Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөр дөх хэлтсийн ажилтнууд “Анод” банкны үүсгэн байгуулагчид болон зарим албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газрын хяналтад өчигдөр дахин шилжүүллээ. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нарыг цагдан хорьж буй бөгөөд тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн байна. Харин Там гын газрын дарга Л.Уламбаяр, Монголбанк, Санхүүгийн зохи цуулах хорооны албан тушаалтнуудыг өчигдөр УМБГ-аас дуудан 117 хавтас хэргийн хамтаар НПГ-т шилжүүлэн өгсөн юм.