Улаанбаатар хотын 166 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 500 ширхэг буюу 83 000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ-наас олгож эхэллээ. Өрхийн эмнэлгийнхэн "Ковид-19" өвчний шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэнийг уг түргэвчилсэн оношлуураар оношлох юм. Мөн 21 аймгийн Эрүүл мэндийн төвд тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгож буй. ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур тараасан гэнэ. Үүнээс гадна Пи Си Ар тодорхойлох оношлуур тус бүр нь 2000, нийт 52 000 ширхэгийг эрүүл мэндийн байгууллагуудад тараажээ.