“Чингис Соосэ” сургуулийн урдах автобусны буудлын дэргэд хоёр хүний амь насыг хохироосон хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан.
Хохирогч С, Б нарыг зүрхэн тус газар нь 1-2 удаа хутгалж хөнөөсөн болох нь Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон юм.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн I, II тасаг, УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, ЭЦГ-ын II хэлтсийн ажилтнууд хамтран эрэн сурвалжилж, уг хэрэгт холбоотой байж болзошгүй 7-8 хүнийг саатуулжээ.
Өчигдөр тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр сэжигтнээр татсан хүмүүсийн нэг нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн.
Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өөр хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгана” гэсэн юм.