Бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болсон тохиолдол өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг бус гарлаа.
Нэгэн хувийн дунд сургуулийн бага ангийн сурагч, долоон настай Д гадаа цаасаар онгоц хийн тоглож байгаад түүнийгээ шатаан нисгэснээс Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн О-гийн байшин дээр унаж галдсан байна.
Түүнчлэн 37 настай согтуу эр зургаан настай хүүг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг үйлджээ.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвд иргэн Э согтуудаа “Ланд круйзер” маркийн автомашинаа жолоодож яваад айлын гэр дайрч, гэрт байсан 29 настай бүсгүйг найман настай охинтой нь хөнөөн, 11 настай хүүг нь хүнд гэмтээжээ.
Тэгвэл Баянгол дүүргийн XV хорооны 25 дугаар байрны хогийн савнаас нярай хүүхдийн цогцос олдсон байна. Хүүхэд есөн сар орчимтой ураг байсан бөгөөд төрөөд удаагүй байсан талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм. Эдгээр хэргийг харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй аж.