Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Оюутолгой” ХХК-ийн хоёр ажилтан ажлаа хийж яваад амь насаа алдлаа. Энэ талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийнхнээс тодруулахад “Шалгалтын ажил дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн газрын үзлэг эхэлсэн” гэв.
Осолд өртсөн хоёр иргэн Монголын гэрээт компанид ариутгалын саванд суурилуулсан усны татуургыг засаж байхдаа осолдсон юм байна.
Бид болсон хэрэг явдлын талаар тус компанийн Олон нийттэй харилцах хэлтсийн тодруулахад “Ажил үүргээ гүй - цэтгэж байгаад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Осол гарсан даруйд бид Аврах багт дуудлага өгч, цагдаа, бусад холбогдох бай гууллагад мэдэгдсэн.
Ослын шалтгааныг тогтоох ажил лагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”, “Флюр”, “Оюутолгой”-н мэр гэжилтнүүдээс бүрдсэн баг очоод байгаа. “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийл өгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей га даад дахь албан томилолтоо цуцалж, “Оюутолгой” төслийн талбайд ирсэн. Талийгаачдын ар гэ рийнхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гүй байхыг хүссэн” гэв.