Дорнод аймгийн Цагдаагийн газраас Чогсомын Батбаярыг 2001 оноос хойш 10 жилийн турш эрэн сурвалжилж байна. 1966 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрхз үйч мэргэжилтэй энэ эр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд байхдаа дахин гэмт хэрэг үйлдээд оргосон аж. Тэрбээр 165-170 см орчим өндөр, махлаг биетэй, дугуй царайтай, сартгар хамартай, ширвээ сахалтай, онигордуу нүдтэй. Ч.Батбаяр Дорнод аймагт оршин суудаг бөгөөд өдгөө хүртэл үндсэн хаягтаа ирэхгүй байгаа гэнэ.
Энэ хүнийг харсан хүмүүс ЭЦГ болон Дорнод аймгийн Цагдаагийн газарт хандаж болох бөгөөд мэдээллийг өндөр үнээр худалдан авч, нууцыг чандлан хадгалахаа цагдаагийнхан санууллаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр хил давуулан хууль бус наймаа хийдэг, спирт, автомашины наймаа хийсэн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа ийнхүү оргосон юм байна. Өдгөө түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд сэжигтэн Ч.Батбаяр АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ.