“Шувууны өндгөн дээр сүүдрээ тусгаж болохгүй, тэгвэл эх нь голдог юм гэнэ лээ. Тэгээд тэр өндөг ангаахай болж чадалгүй амьтны хоол болдог. Ангирыг алах нь битгий хэл айлгаж, үргээж болохгүй, энэ шувуу урьд насандаа лам байсан юм гэсэн. Тиймээс ламын улаан шаргал орхимж мэт өнгөтэй төрдөг юм. Хун шувуу руу буу шагайж ч болохгүй, үргэлж хосоороо амьдардаг энэ жигүүртний нэгийг алчихвал нөгөөх нь гашуудсаар байгаад өнгөрдөг юм гэнэ лээ” хэмээн бага байхад аав, ээж маань ярьдагсан.
Энэ мэтээр монголчууд бид байгаль, ан амьтнаа хамгаалж ирсэн өвөрмөц зан заншил, уламжлалтай ард түмэн. Хэдэн мянган жил дагаж, мөрдөж ирсэн энэ сайхан ёс заншил маань авах идэхийн дон шүгэлсэн өнөө цагт бүдгэрч, мартагдахдаа тулаа юу даа.
Ан агнуурын тухай хуулиар галуу, нугас, ангир зэрэг ус, намгийн нүүдлийн шувууг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн агнахыг хориглодог. Учир нь энэ үеэр усны шувууд өндөглөж эхэлдэг, зарим нь өндгөө дарж байдаг аж. Сүүлийн хэдэн жил Н5N1 хэмээх вирусээр үүсгэгддэг, агаар, дуслын замаар шувуунаас шу вуунд, хүнд халдварладаг томуу дэл хий нийтийг түгшээгээд байгаа билээ.
Энэ өвчин манай улсыг той роогүйгээр барахгүй хэд хэдэн аймагт сүүлийн таван жил дараалан гарч, олон шувуу үхсэн. Энэ хавар гэхэд л Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Зэгст нууранд гурван хун үхсэнийг мэр гэжлийн байгууллагаас шинжлэхэд дээрх өвчин туссан байжээ.
Олон улсад дагаж мөрдөж буй дэглэмээр бол энэ өвчин бүртгэгдсэн тохиолдолд шувуу агнах, барих, тэр бүү хэл голомтын бүсийн салхин доогуур нь өнгөрөхийг хүртэл хориглодог аж. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 6-ны 13.00 цагт Бээжин-Улаан баатарын чиглэлийн тусгай аяллын, N-944h дугаартай хувийн онгоц газарджээ. Тансаг зэрэглэлийн гэх энэ онгоцоор багийн гур ван гишүүнээс гадна, АНУ-ын иргэн К.М.Дэвид, В.Л.Томас, В.С.Тимоти, Канадын иргэн Т.Ш.Чан, Хонконгийн харьяат О.Ян Пин нар ирсэн байна.
Тэднийг гадаадын анчдад зуучлан ан агнуулах ажил үйлчилгээ эрхэлдэг “Монгол сафари” компанийн ангийн менежер, Анчдын нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Адьяа нарын хүмүүс тосон авч үйлчилжээ. Хувийн онгоц хө лөглөсөн таван эрхэм ангийн найман буутай ирснийг манай гаальчид шалгаад гурвынх нь зөвшөөрөл байгааг үй тул ху раан авсан аж.
“Монголд шувууны судалгаа шинжилгээ хийх зорилготой ирсэн” хэмээн тэд хил, гаалийнханд мэдүүлсэн байна. Анчид төд удалгүй, 14.14 цагт хувийн онгоцоо хөлөглөн Ховд аймаг руу нисчээ. Тэдэнтэй хамт дээрх компанийнхан явсан юм байх. Ховдын нисэх онгоцны буудалд 16.00 цагт газардсан тэднийг таван жийптэй хүмүүс угтан авч, Зэрэг сум руу авч явжээ. Тус сумын нутагт байдаг Бяцхан нуур зочдын буудаллах газар нь. Энэ нууранд хоёр өдөр ан хийх дээ таван буугаараа 150 гаруй удаа буудаж, 43 шу вуу агнасан гэх мэ дээлэл би дэнд олдов. Ангаасаа арав га руйгаар нь чихмэл хийхээр өв чиж авсан гэж яригдаж байна.
Зарим эх сурвалжийн мэ дээлснээр тэд өөрс дийгөө судалгаа шинжилгээний ажилт нууд гэж танилцуулаад “Агна сан шувуудаа шатаахыг нь шатааж, за римыг нь булсан” гэж нисэх буудлын ажилтнуудад мэдүүлсэн байх юм. Энэ бү хэн нэг л үнэмшил муутай. Хаа газрын судалгаа шинжилгээний ажилтнууд адилхан, мөнгө хөрөнгөөр дутагдаж гачигдаж байдаг талаараа бишгүй нэг ярьдаг. Хувийн онгоц хөлөглөсөн эрдэм шинжилгээний ажилт нууд байдаг гэж харин анх удаа сонсож байна.
Тэгээд ч судлаачид юм бол эрдэм шин жилгээний байгууллагын шу гамаар л ирдэг баймаар. Яахаараа амьтан агнуулдаг ху вийн компанийнхнаар то суулж, газарчлуулж, үдүүлдэг хэрэг вэ. Ажлаа амжуулсан анчид энэ сарын 8-ны 14.14 цагт Ховдоос хөөрч, хоёр цаг гаруй нисээд Улаанбаатарт бууж, 18.25 цагт Бээжин рүү нисчээ. Энэ онгоцоор ирсэн Хонконгийн иргэн өөр онгоцоор буцсан гэх мэдээлэл байна. Тэд буцахдаа шувуу авч явна гэж гаальд мэдүүлж байсан ч ямар ч ачаагүй ниссэн аж.
Сураг сонсох нь ээ, ан авд хамт явсан нөхдүүд нь араас нь явуулахаар болсон гэнэ. Арав гаруй шувуугаар чихмэл хийхийн тулд яахаараа дөч, тавиар нь хядсаныг тэдэнд зөвшөөрөл өгсөн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, “Монгол сафари” компанийн ангийн менежер Р.Адьяа нар тайлбарлах байх. Ан агнуурын тухай хуулийн 8, 11 дүгээр зүйлд зааснаар судалгаа шинжилгээний зориу лалтаар аливаа ан амьтныг агнах нь тусгай зориулалтаар амьтан агнах төрөлд хамаардаг юм байна.
Тухайн жилд тусгай зориулалтаар агнах ан амьтны тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоодог журамтай. Хуулийн энэ заалтын дагуу БОАЖЯ-ны саналыг үндэслэн энэ онд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 65 дугаар тогтоолд хүрэн баавгай хоёр, ирвэс дөрвийг агнуулахаар шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, “Өнөө дөр” сонины нийтлэлийн ачаар цаазын тавцанд очоод байсан дөрвөн ирвэс амь өршөөгдсөн билээ. Дээрх тогтоолд ус намгийн шувуу агнуулах тухай ямар нэг үг үсэг, тоо үзээд өгье гэсэн ч алга. Хууль журам, Засгийн газрын тогтоол ийн тов тодорхой байсаар атал байгаль орчныг хамгаалах ёстой яамныхан өөрсдөө хуулиа зөрчиж, байгаль руугаа буу шагайлгасан нь харамсалтай.
Хууль бус энэ “аллага”-ыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн компани, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энх батын оролцоотойгоор үйлджээ. Та нил талдаа давуу эрх олгон, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж буй Д.Энхбат 2009 онд баян кувейтүүдийг шонхор барихад нь 10 гаруй аймгаар хэсүүчлэх зөвшөөрөл олгож, цагаан зээр, нугас, бор галуу, туулай тус бүр арвыг, 100 ногтруу агнах зөвшөөрөл олгож хууль зөрчиж байсан юм. Гэхдээ бас л ангийн хорио тавигдаагүй үеэр.
Ан агнуурын хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын дөрөвт “Су далгаа шинжилгээ, халд варт өвч нийг эрүүлж үүлэх зо рилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд хуульд заасан хугацааг харгалзахгүй байж болно” гэж заасан бай даг. Тэд дээрх хууль бус ажил лагаагаа хуулийн энэ заалтаар тайл барлах гэж оролдож ма гадгүй юм. Үнэхээр судлаачид юм бол шувууны томуу гараад байгаа гол, нуур, бүс нутаг руу явахгүй хаа хамаагүй Ховд руу, Бяцхан нуур руу явсан нь ямар учиртай юм бол.
“Судлаачид” маань судалгаа хийх газраа зөв сонгоогүй бололтой. Тэгээд ч шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсын судлаачид юм бол амьтны амийг хөнөөж байж судалдаг хуучин аргаас дэлхий ний тээрээ татгалзаад байгааг мэддэг л бай маар юм. Нэг хоёр бол дүүрч гэхсэн. Гэтэл хоёрхон өдөрт 50 шахам шувуу хядсан тэднийг судлаач гэх үү, анчин гэх үү. Анчин ч биш юм, бүр нүгэлт гөрөөчин байж таарах нь.
Тэднийг “Монгол сафари” компанийн ангийн гадаад дахь түнш, энэ компанийн шугамаар урьд нь манайд хэд хэдэн удаа шувууны анчид авчирч байсан нэгэн харийн эр зуучлан авчирсан гэх мэдээлэл ч байна.
Д.Дагва