Замын-Үүдийн боомтоор 3.09 кг алт хууль бусаар авч гарах гэсэн хэрэг өчигдөр гарлаа.
Улаанбаатар хотын харьяат М гадуур хувцсан дотроо бөхийн зодог шуудаг өмсөөд үүндээ уг алтыг хуваан нуусан байж. Тагнуулын байгууллагад ирсэн мэдээллээр тэрбээр ганцаараа биш агаад өөр хэд хэдэн хүнтэй алтаа хуваан авч, тус боомтоор БНХАУ руу гаргахаар завдаж байжээ. Тэднийг нь цагдаа нар олоогүй байгаа юм.
“Хамсаатан нь баригдсаныг бусад нь мэдээд зугтсан бололтой” гэж цагдаагийн байгууллагын ажилтан ярив.
Замын-Үүд дэх Гаалийн газрынхан хар тамхи, алт, эм, эмийн бодис илрүүлэх “Гурван тахал” нэртэй аян өрнүүлж, үүнийхээ хүрээнд хууль хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ. Уг аяны хүрээнд дээрх хэргийг ирлүүлсэн байна.
Х.Ирмүүн