60 гарсан хөгшчүүд нийлж архидан, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн лхагваас пүрэв гаригт шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн XIII хорооны есдүгээр байрны… тоотод оршин суудаг Т-гийнд эхнэрийнх нь дүү ирж, хүргэн ахтайгаа архидсан аж.
Архины халуунд тэд маргалдаж, 00.25 цагийн үед нэгнийхээ амийг хохироожээ. Уг хэргийг үйлдсэн 64 настай Х-г цагдаагийнхан саатуулан тайлбар мэдүүлэг авахад тэрбээр эхэндээ хэргээ хүлээгээгүй аж. Х мэдүүлэгтээ “Талийгаач гаднаас ирэхдээ л зодуулсан байсан” гэжээ.
Цагдаагийнхан гэрт үзлэг хийхэд зодоон болсон ул мөр илэрч, шүүх эмнэлгийн шинжилгээгээр толгойдоо цохиулсан нь ч батлагдсан аж.
Энэ бүх нотлох баримтын дараа сэжигтэн хэргээ хүлээсэн талаар эх сурвалж мэдээллээ.