Короновирусийн нөхцөл байдал амаргүй болж, хоногт илэрч буй халдварын тохиолдол 3000-ыг хол даваад байна. Тэгвэл Эрдэмтдийн зөвлөл болон ХӨСҮТ-ээс 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг гаргалаа.
Тэд үндэслэлээ тайлбарлахдаа "22.00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, найр наадам зохион байгуулагдаж, олон хүн цуглаж байгаа учир дээрх саналыг гаргасан" хэмээжээ.