Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.07/ боллоо. Хуралдаанаар тус Үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргийн хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр боловсруулах болон Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх ажлын явц байдалтай танилцжээ. Улмаар Виртуал хөрөнгийн эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын 40 зөвлөмжийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөө батлах зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг, чиглэл өгсөн байна.