Хувийн машинаараа халтуур хийж явсан иргэн Т-г дээрэмдсэн хүмүүсийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн баривчилжээ. Хохирогч Т энэ сарын 2-ны үдэш Энхтайваны гүүрний дэргэдээс хоёр залуу суулган Яармагийн хоёрдугаар гудамжинд хүргэж өгсөн аж. Энэ үед нэг нь хутга шиг ирлэсэн зүйл хоолойд нь тулгаж, зүссэн бол нөгөө нь суудлын даруулга бүсээр хоолойг нь боомилох гэж оролджээ.
Жолооч энэ үед самбаачлан зугтаж, гэмт этгээдүүд автомашин, гар утсыг нь авч явсан байна. Уг хэргийг Баянхонгор аймгийн харьяат, нэгэн дээд сургуулийн оюутан 21 настай А бусадтай бүлэглэн үйлджээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалж “Уг оюутан төгсөлтийн баяраа тэмдэглэх мөнгө олох гэж ийм хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн” гэсэн юм.
Г.РАВЖАА