БНХАУ-д бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгалмаагаар хар тамхи зөөлгөсөн Л.Гантуул, Ё.Оюун билэг нарт холбогдох хэргийг өчигдөр яллагдагч нарын гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хэлэлцлээ. Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар Л.Бай галмаагаар 2009 оны зурга дугаар сарын 28-нд Малайз улсаас БНХАУ руу хоёр кг героин, мөн 2008 оны арав дугаар сараас 2009 оны зур гадугаар сарын 28 хүртэлх ху гацаанд түүгээр Вьетнам, Ма лайз зэрэг Азийн орнуудаас удаа дараа ман сууруулах бодис зөөлгөж байсан юм.
Түүнчлэн тэд зөвхөн Л.Байгалмаагаар тогтохгүй Ц.Оюун-Эрдэнэ хэмээх эмэг тэй гээр 2009 оны зургадугаар сард Малайз улсаас БНХАУ руу 31 капсул мансууруулах бодис, Л.Байгалмаагийн үеэл П.Алтансүхээр 2009 оны гуравдугаар сард Вьетнамаас БНХАУ руу, 2009 оны зурга дугаар сард Лаосаас БНХАУ руу мансууруулах бодис тээвэрл үүлсэн хэрэгт холбогдсон. Үүнээс гадна Л.Гантуул нь 2009 оны есдүгээр сарын 2-нд Төв аймаг дахь Цагдан хорих байранд хоригдохоор очих үедээ биед нь үзлэг хийж байсан тус байрны ажилтан Д-г зодож, биед нь гэмтэл учруулжээ. Баянгол дүүргийн шүүх 2010 оны арванхоёрдугаар сарын 24- нд дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жил хорих, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт 6.8 жил хорих ял тус тус оноосон юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг, Ц.Оюун-Эрдэнэ нарт оноосон ялыг хэвээр үлдээв. Харин Л.Байгалмаагийн үеэл П.Алтанс үхийн үйлдлийг гэмт хэргийн бүрэл дэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхг үй болголоо.