Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн иргэн Г гудамжны шонгоос өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байна. Тус аймгийн цагдаагийнхан талийгаачийн гэрт очиход эхнэр нь бас амиа алдсан байжээ. Г эхнэр У-гийнхаа амийг бүрэлгээд дараа нь амиа егүүтгэсэн нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан аж.
Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс энэ талаар тодруулахад “Энэ харамсалтай хэргийн улмаас бага насны хоёр хүүхэд нь өнчирч үлдлээ. Г хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн байна. Энэ нь талийгаачдын хоёр хүүхдийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон” гэв.
Г.ОРЧЛОН