АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарыг улсын нууц задруулсан гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхээс хорих ялаар шийтгэн, Ганцхудагт саатуулаад байгаа. Тус газрын дарга нарыг цагдан хорьсон нь шүүх байгууллага улстөржиж, хууль зөрчсөн хэрэг хэмээн хуульчид тайлбарлаж байгаа билээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс гүйцэтгэх ажиллагааны журам зөрчс өн, бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр дээрх хүмүүст 2-2.5 жил хорих ял оноосон. Тэд анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж, давж заалдах гомдлоо Нийслэлийн шүүхэд гаргасан.
Тус шүүх ирэх мягмар гаригт тэдний гомдлыг хянан хэлэлцэх юм байна. Шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болсон АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийн асуудлыг ч бас хэлэлцэх аж.
Г.РАВЖАА