ЭМЯ-наас коронавирусийн талаарх долоо хоногийн мэдээ, мэдээллийг нэгтгэн өглөө. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Дельта хувилбарын давалгаа эхэлсэн бөгөөд өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Халдварын давалгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох эсэх талаар асуултууд ирлээ. ЭМЯ-ны зүгээс хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" хэмээв. Өчигдөр улсын хэмжээнд шинээр 3,638 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас баржээ.