Өмнөговь аймгийн газрын хөрс хүнд даацын ачааны машины балгаар сүйдэж, тээвэрлэлт хийх явцад үзэгдэх орчин хязгаарлагдаж хүний амь хохирсон осол хэрэг гарахаас гадна байгаль орчинд их хэм жээний хохирол учруулсаар ирсэн. Энэ байдлыг харгалзан авто зам барьж дуустал тус аймгийн нутгаас нүүрс тээвэрлэн хи лээр гаргахыг өнгөрсөн сарын 21-нээс хориглоод байв. Гэтэл ердөө хоёр хон хо ногийн өмнө хориг цуцлагдаж нүүрс тээвэрлэгч хүнд даацын машинууд Гашуунсухайтын хилийн боомтыг олноороо зорих болжээ.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хурд хэтрүүлэн давхих машинууд энэ сарын 16-ны 12.00 цагийн үед ноцтой осол гаргажээ. Тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас урагш гурван км-т нүүрс ачиж явсан гурван автомашин хоорондоо мөргөлдсөн аж. Үүний улмаас нэг машин шатаж, БНХАУ-ын иргэн Лун машинаасаа гарч чадалгүй амиа алдсан байна. Уг машин нь тус улсын “Shenhua” группийн 29-85 УНЧ дугаартай тээврийн хэрэгсэл байжээ. Энэ машинтай мөргөлдсөн 76-45 УНЖ, 76-37 УНЖ дугаар тай хүнд даацын ачааны машин нь “Southgobi coal trans” компанийн эзэмшилд байдаг тухай эх сурвалжууд мэдээллээ.
Авто машины нэгийг манай улсын иргэн Б жолоодож явсан бөгөөд машиныхаа кабинд дарагдаж нас барсан бол нөгөө машины жолооч Д хүнд гэмтэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Орон нутгийн иргэдийн ярьж буйгаар уг замыг сайжруулан засах гэж ёстой “халтуурдсан” аж. Энэ хэргийн тухай орон нут гийн хууль хяналтын байгууллагын ажилт нуудаас тодруулахад “Ажлын хэсэг хэргийн газарт ажиллаж байгаа. Мөрдөн байцаагч нар ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нэг нь “Shenhua”-гийнх, нөгөө нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр дээр байдаг компанийнх юм байна лээ” гэв.