Дархан-Уул аймгийн Дархан сумын XIV багт үйлчилгээний зориулалттай барилгын гадна талд хийн баллон дэлбэрчээ.
Дэлбэрэлтэд өртсөн нэг хүн хөлгүй болсон байна. Тус барилгын дээврийг хар цаасаар бүрж, түүнийгээ шингэрүүлсэн хийгээр халааж, нягтаршуулж байсан аж.
Энэ үед “Шинэ дээвэр” компанийн ажилчин Х хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сахиагүйгээс энэ золгүй явдал болж, эрүүл мэндээрээ хохирсон гэнэ.
Энэ асуудалд тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.