"Pfizer/Biontech" вакцины 12 дахь удаагийн татан авалтаар 333.450 тунг өчигдөр манай улс хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар болон "Pfizer Inc" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая вакцины 1.373.430 тунг хүлээн аваад байгаа аж.
НҮБ-ын Хүүхдийн сан болон Японы Элчин сайдын яам хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадварыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлжүүлж байгаа юм.