Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн У өнгөрсөн сарын 18-нд сураггүй болжээ. Орон нутгийнхан иргэд, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай хамтран сар орчим хайсан ч түүнийг олоогүй байна.
Харин өнгөрсөн баасан гаригийн үдэш тус сумаас баруун хойш байдаг Нохойд туулгадгийн ар гэх газарт явж байсан орон нутгийн нэгэн иргэн хүний цогцос байгааг хараад цагдаагийнханд мэ дэгдсэн аж. Талийгаач биедээ хутганы маш олон шархтай, амиа алдсан байж. Цогцсыг У-гийн ар гэрийнхэнд харуулахад мөн болохыг баталсан гэнэ.
Тус аймгийн Цагдаагийн газ раас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар орон нутгийн хууль хяналтын бай гууллагынхнаас тодруулахад “Манайхаас томилогдсон бү рэлдэх үүн хэргийн газрын үзлэг шалгалтаа хийж дуусаагүй, ирээгүй байна.
Тиймээс бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр хутганы 10 гаруй шарх авч нас барсан байна” гэв.