Баянзүрх дүүргийн X хороонд байрлах ”Сеа“ буудалд амарч байсан хятад иргэдийг дээрэмдсэн хэрэг гарчээ. БНХАУ-ын иргэн Шин Жин Ин, Шиан Жун Хуа, Лин Шин Ке нарыг тус буудалд амарч байхад нь өнгөрсөн пүрэв гаригийн 03.00 цагийн үед 160-170 орчим өндөртэй, таван залуу хаалгыг нь эвдлэн дайран оржээ. Тэд хятад иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн 4350 юань, 1.2 сая төгрөг, гурван гар утсыг нь дээрэмдсэн байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, өнгөрсөн баасан гаригт дээрэм хийсэн залуусыг саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлт сийн ажилтнуудаас лавлахад “Уг хэрэгт холбогдсон залуусын заримыг эрэн сурвалжилж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Сэжигтнүүдийн зарим нь өмнө нь бусдын эд зүйл дээрэмдсэн хэрэгт холбогдож байсан. Энэ хэргийг Мөрдөн байцаах I тасагт шалгаж байгаа” гэсэн юм.