Нийслэлийн Сонгинохайрхан дүүр гийн V хорооны нутаг, “Чингис Соосэ” дээд сургуулийн урд энэ сарын 12-13-нд шилжих шөнө хоёр хүнийг хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Өнгөрсөн баасан гаригт хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад авч, туузаар хязгаарлаж, хэрэг гарсан газрын ойрол цоох ТҮЦ, үйлчилгээний хоёр ч төвийн үйл ажил лагаа явуулахыг хориглосон байв. “Бэгдү-Од” хүнсний дэл гүү- рийнхэн хаалгаа цоожлон сууцгааж байсан юм. Тус дэлгүүрээс болон арынх нь хашаанаас гарч ирсэн хүмүүстэй уулзахад цагдаагийнхан ямар нэгэн зүйл ярьж болохгүйг сануулсан бололтой юу ч хэлэхийг хүссэнгүй явцгаалаа. Харин “Өгөөжтэй” ком панийн дэлгүүрийн худалдагч бүсг үйчүүдтэй уулзахад “Манай дэлг үүрийн урд талбайд өнгөрсөн шөнө (пүрэвээс баасан гаригт шилжих шөнө) хоёр хүн нас барсан юм билээ.
Биднийг өглөө ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авч, оруулахгүй байсан. Энд ажилладагаа хэлж байж арай гэж орсон. Манай манаачийн ярьж буйгаар нас барсан хоёр хүн нь энэ хавийнх биш, ямар учиртай хүмүүс яаж яваад энд ирснийг бүү мэд. Цагдаа нар орж ирээд биднээс тайлбар авсан. Тэгэхдээ урьд шөнө ямар нэгэн хэрүүл зодоон болж байсан эсэхийг мэдсэн үү гэж асууж байсан. Мөн “Хөх тэнгэр” гэдэг архи худалддаг уу гэж байсан. Бодвол тийм нэртэй архи уусан юм байлгүй. Манайх АПУ-гийн нэрийн барааны дэлгүүр болохоор тийм архи зардаггүй. Бид дэлгүүрээ 23.00 цагийн үед хаагаад явсан болохоор сайн мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд ч манай дэлгүүрийн гадаа хүмүүс хэрэлдэж зодолдоод байвал энэ хавийн хүмүүс бидэнд орж ирж хэлдэг юм. Тэр орой дэлгүүр хаахаас өмнө лав тийм зүйл болоогүй. Биднийг өглөө ирэхэд энд нэг цагаан өнгийн “Эксел” байсан. Түүнийх нь эзэн эсвэл сууж явсан хүмүүс юм болов уу гэж бодсон.
Гэтэл саяхан нэг ахимагдуу хүн ирээд уг машиныг аваад явлаа. Ер нь сүүлийн үед энэ хавьд хүний амь нас хохирох явдал гарах болсон. Одоогоос 14 хоногийн өмнө энэ урд зам дээр хоёр хүн автомашинд дайруулж нэг нь газар дээрээ, нөгөө нь замын урд талд байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргүүлээд анхны тусламж ч авч чадалгүй нас барсан” гэлээ. Цагдаагийнхан энэ хэрэгтэй холбогдуулж автобусны буудлын дэргэдэх ТҮЦ болон “Чингис Соосэ” сургуулийн манаач гээд хэд хэдэн хүнээс тайлбар, мэдүүлэг авсан аж. Ийнхүү шалгасны эцэст талийгаач нарыг хурууны хээ болон бусад баримтад тулгуурлан хэн болохыг нь тогтоожээ. Талийгаач нарын нэг нь Сонгинохайрхан дүүргийн I хорооны иргэн 38 настай Б, нөгөө нь Баянзүрх дүүргийн XXI хороонд оршин суудаг, 32 настай С болох нь батлагдсан гэнэ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тэд архи уусан байсан бөгөөд талийгаач С нь зүрхэн тус газраа хутганы хоёр, Б нь нэг шархтай байжээ.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Хэргийн газрын үзлэгээр талийгаач нар “Хөх тэнгэр” нэртэй архи уусан бололтой, шил нь олдсон. Талийгаач нарын нэгийг автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний ард, нөгөөг нь дэлгүүрийн өмнөх талбайд хөнөөсөн байсан. Тэд энэ хавийнх биш. Эхэндээ тэд нийг орон гэргүй, орц траншейгаар хоноглодог хүмүүс гэж байсан ч шалгалтын явцад биш болох нь тогтоогдсон. Бид ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, хэргийн талаар мэдэгдсэн. Хэрэг гарсан газарт гурван ч автомашин байсан. Тэдний жолооч нар энэ хэрэгт холбогдолгүй гэж үзээд машиныг нь өгч, явуулсан ” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр хоёр ч хүний амь нас хохирсон учраас УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст хэргийг шилжүүлэн шалгахаар болжээ.
Биднийг Сонгинохайрхан дүүр гийн цагдаагийн хэлтэст очиход УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан Ажлын хэсэг тус хэлтсийн Мөрдөн байцаах II тасгийн дарга, хошууч Б.Эрдэнэхүүгийн өрөөнд хуралдаж байлаа. Өдгөө энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа юм. Талийгаач нарын нэг нь өмнө нь ял эдэлж байсан гэнэ. Өчигдөр УМБГ болон НПГын албаны хүмүүсээс хэргийн талаар тодруулахад “Одоогоор гэмт этгээдийг олоогүй байна. Талийгаач нартай хамт архи уусан хүмүүсийг олж тайлбар авсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилт нууд хэрэг гарснаас хойш нойр хоолгүй шахам ажиллаж байна” гэлээ