Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байр ладаг Арьс ширний нэгэн үйлд вэрийн хашаанд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хүмүүс маргалдан, улмаар зодолджээ. Энэ зодооны талаар үйлдвэрийн манаач цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. “Хэргийн газар очиход гурван залуу хүчилд түлэгдсэн, шоконд орсон тэд мэдүүлэг өгөх чадваргүй” байсан” гэж Хан-Уул дүүргийн Цаг даагийн хэлтстийн нэг ажилтан ярилаа.
Тус Цагдаагийн хэлт сийн хэнтэй уулзаж хэргийн талаар тод руулахад “Бид энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ажлыг эхлүүлсэн. Хо хирогчид гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүх эмнэлэг рүү явлаа. Одоогоор ямар учир шалтгаантай талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Булны шир” үйлдвэрт энэ хэрэг болсон юм байна. Биднийг тус үйлдвэрт очиход “Болсон явдлын талаар юм ярьж болохгүй. Шалгадаг газар нь шалгана биз гэж дарга ан хааруулсан” гэж нэгэн ажилтан нь хэлэв. Зарим нэг хүний ярьж байгаагаар тус үйлдвэрт ажилладаг 24 настай Ц, 38 настай Г нар 32 настай Ц-тэй маргасан бололтой. Гэтэл хохирогч болсон гурван хүн Ц-г өмөөрөхөд уурласан залуус тэдэн рүү ламаз гэдэг хүчил цацсан гэнэ.
Ламаз гэдэг нь идэмхий бодис бөгөөд, арьс шир зөөлрүүлэхэд хэрэглэдэг юм байна. Хохирогч Г,С нарын гарын шуу, хуруу түлэгдсэн аж. Харин Бгийн үс зулгарч унажээ. Хүчилд түлэгдсэн хохирогчтой хол богдон цөөн асуултад хариулт авлаа.
-Юунаас болж маргасан юм бэ?
-Хэн нэгнийгээ гэмтээх хэмжээний асуудал болоогүй юм. Маргалдаад, ганц хоёр үг хэлсэн чинь шууд ламаз цацчихсан. Ямар азаар нүд рүү орчихоог үй юм бэ. Хэрвээ нүд рүү орсон бол хараагүй болох байсан.
-Үс нь халзарсан хүний бие ямар байгаа бол. Та нарын бие гайгүй юу?
-Хүчил цацангуут гар хөл таталдаад, маш их өвдсөн. Гар тү лэгдэхэд тийм байгаа юм чинь дагзны орчим нь түлэгдэн, үс нь уна сан хүн хүнд байгаа болов уу. Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр явсан. Хаана хэвтэж, эмчлүүлж байгааг нь мэдэхгүй. Цагдаагийн байгууллага шалгаад буруу, зөвийг нь тогтоох байх гэв. Маргасны улмаас хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан Ц, Б нарыг цагдаагийн байгууллага албадан саатуулжээ.