Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Лондон хотын Хатан хаа ны Дээд шүүхийн танхимд боллоо. Шүүх хуралд Монголын талыг төлөөлөн профессор Э.Лаутерфахт, Гадаад харил цааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа, өмгөөлөгч Алун Жонс болон Б.Хурцын эхнэр, хоёр хүү хэдтэйгээ оролцжээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос шүүх хурлын талаар тодруулахад “Давж заалдах шатны шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргаагүй. Дараагийн хурлыг ирэх сарын 21-22-нд хийхээр болсон. Шүүгч Мосес шүүхийн танхимд хоёр талын мэтгэлцээнийг сонсоод Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны хүсэлтийн дагуу талууд нэмэлт баримтуудыг зургадугаар сарын 6-ны өдрөөс өмнө Дээд шүүхэд ирүүлэхийг сануулсан гэсэн. Учир нь манай талаас бүрдүүлсэн баримт материалд нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж шүүгч үзжээ.
Бидний бүрдүүлсэн материал үндэслэлтэй байсан учир ийнхүү дахин нягтлах шаардлага гарсан байх” гэв. Давж заалдах шатны шүүх хуралдааныг дээд шүүхийн шүүгч, лорд Мосес даргалж, Их Британийн прокурорын байгууллагын төлөөлөгч А.Уоткинс, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөр лөлийн яамны хуулийн зөвлөх С.Доббин нар оролцжээ.
Х.ОЮУНСҮРЭН