Сүүлийн 24 цагт 2209 хүн коронавирусийн халдвар авч, батлагдсан тохиолдол нийт 208 866 боллоо. Эдгээр иргэний 160 662 нь эдгэсэн бол 931 нь хорвоогийн мөнх бусийг үзжээ. Шинээр илэрсэн тохиолдлын 438 нь Улаанбаатарт, 1771 нь хөдөөд бүртгэгдэв. Нийт өвчилсөн иргэний 13 570 нь эмнэлэгт, 16 012 нь гэрээр эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 68.7 хувь, хоёр дахь тунд 64.1 хувийг хамруулсан аж. Тодруулбал, вакцины эхний тунд 12-оос дээш насны 2,236,363 иргэн хамрагдаад буй. Үүнээс 2,085,000 нь хоёрдугаар тунг хийлгэжээ.