Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавыг Авлигатай тэмцэх газрынхан золтой л албан тушаалаас нь хусчихалгүй өнгөрсөн. Хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ “Жадав” хэмээх компанийнхаа талаар худлаа мэд үүлсэнтэй энэ нь холбоотой байв.
Сая биднийг Дорнодод ажиллах үеэр “Жадав” ХХК-ийн нэрийн учрыг дорнодчууд хэлж өглөө. “Жадав”-ын “Жа” нь Жанлав, “дав” нь “Ганхийц” компанийн захирал Даваас үрэнгийн нэрийн эхний үе аж. Энэ хоёр нөхөр 50:50 хувиар хөрөнгө оруулж “Жадав”-ыг байгуулж, өндөр хүчдэлийн цахилгаан шугамын тулгуур багана үйлдвэрлэхээр санаа нэгджээ.
Ийм төрлийн бизнес өндөр ашигтай байдаг юм гэсэн. Ерөнхий сайдыг Тамсагт ажиллах үеэр “Петрочайна Дачин Тамсаг” компанийг болон Матад сумыг эрчим хүчтэй холбох ажил зогссоны буруутныг олох хэрэг гарсан юм. Гэтэл хэргийн эзэн нь Гао Вэнбо бус Ц.Жанлав даргын “Жадав” компани болж хувирав. Цахилгаан шугамын тулгуур баганыг тус компани нийлүүлэх байсан ч чанарг үй, хүчин чадал нь хүрэлцэхгүйгээс болж бүтээн байгуулалтын ажил зогссон юм байна. Эцэст нь “Петрчайна Дачин Тамсаг” компанийхан шаардлагатай 500 гаруй тулгуур баганыг Хятадаас оруулж ирэхээр болжээ.
Жанлав, Даваасүрэн нар хэл ам гараад эхэлмэгц “Жадав” компанийхаа нэрийг “Дорнод хийц” хэмээн сүүлд өөрчилжээ. Уг нь Дорнодын таг харанхуй ганц сум болох Матадыг 2010 онд өндөр хүчдэлтэй холбох байсан ч засаг ноён, нэг компанийн захирал хоёрын шуналаас болж иргэд ийн хохирсон аж.
Энэ бүхнийг дуулсан Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга Ц.Жанлавт хатуу сануулга өгсөн гэж дуулдсан. Жанлавын бизнесийн хамтрагч “Ганхийц” компанийн захирал Даваас үрэн нь МАН-ын Бага хурлын гишүүн.
2012 оны сонгуульд тус аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг гэнэ. Зарим эх сурвалжийн хэлснээр Засаг дарга Ц.Жанлавын зөвлөхөөр Даваасүрэн нь ажилладаг ч гэх шиг.